АШИГТАЙ МОДЕЛИЙН ПАТЕНТЫН ЗӨВШӨӨРӨЛ

Ашигтай загвар гэж үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг хэлдэг.

Харин ашигтай загварын гэрчилгээ гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичиг юм.

Ашигтай загварын гэрчилгээ олгох шалгуур:

Тухайн Ашигтай загвар нь шинэ болон үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой байвал зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд мэдүүлгийн үндсэн дээр гэрчилгээ олгодог.

• Шинэ байх- Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон байх

Мөн Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй байх ёстой ба түүнийг “шинэ” гэж үздэг.

• Үйлдвэрлэлд ашиглах боломжтой- Үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болохуйц байх

Дараах зүйлийг ашигтай загварт тооцдоггүй:

• Ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан

• Урьд нь тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн

• Нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш шийдэл байвал