ПАТЕНТЫН ШИНЖИЛГЭЭ

Монгол Улсын иргэн болон Монгол Улсад оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн мэдүүлгээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагат гаргана.

Ингэхдээ:

• Мэдүүлэг гаргагч олон улсын мэдүүлгийг хүлээн авагч байгууллагад гэрээнд заасан хэл дээр гаргаж, хураамж төлнө.

• Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авахаар Монгол Улсыг нэр заасан бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь нэр заагдсан байгууллага болно.

• Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ олон улсын урьдчилсан магадлан шүүлт хийлгэхээр Монгол Улсыг сонгосон бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогдсон байгууллага болно.

• Сонгогдсон байгууллага нь мэдүүлэгт хийх урьдчилсан магадлан шүүлтийн тайланг гэрээнд заасан хугацаанд хүлээж авна.

• Монгол Улсыг сонгосон олон улсын мэдүүлгийн хувьд мэдүүлэг гаргагч Патентийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу урьдчилсан магадлан шүүлт хийж эхлэхээс өмнө хураамж төлнө.

• Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олон улсын мэдүүлэгт хийх бүх үйл ажиллагааг холбогдох хууль, гэрээ, журмын дагуу гүйцэтгэнэ.