ПАТЕНТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

ПАТЕНТЫН СУДАЛГААГ ЯВУУЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ

Патентын судалгааг гэрээний үндсэн дээр эрдэм шинжилгээний ажлын болон тухайн салбартаа туршлагатай судлаачид хийж гүйцэтгэдэг. Боловсруулалтын үе шатнаас хамааран доорх судалгааны төрлүүдийг явуулдаг.

►Техникийн хөгжлийн шат ба тухайн бараа зах зээлд хэр их хэрэгцээтэй байгаа судалгаа

►Бэлтгэлийн үед судалгааны дуусах хугацаанд боловсруулалтын чиглэлийг сонгож, патент авахад амжилтанд хүрэхийн тулд зарим зүйлд өөрчлөлт, нэмэлт оруулдаг ба судалгааны ажил боловсруулалт эхлэхээс өмнө хийгдэх ёстой.

►Патентын цэвэршилтийн судалгаа

Ийнхүү судалгаа хийх нь эдийн засагт учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх, үйл ажиллагаа явуулах гэж буй салбарынхаа онцлогт тохируулан үйл ажиллагаа явуулах, зах зээлд буй ижил төрлийн патентын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох зэрэг боломжийг бий болгодог.

Дэлхийд тухайн салбарт тэргүүлэх шинжлэх ухаан, техникийн томоохон компаниуд бас өөрсдийн бүтээгдэхүүнээ энэ аргаар техникийн шийдлийг туршиж байдаг билээ. Техникийн салбарыг хөгжүүлэх арга замыг олохын тулд тухайн барааг хэрэглэгчид хэрхэн хүлээж авч байгаа чиг хандлагын анализ хийдэг байна.

Судалгаа явуулах хугацаа нь тухайн орны хуулиас шалтгаалан патентын хүчинтэй байх хугацаагаар тодорхойлогддог. Патентын судалгааг дараах хүрээнд явуулдаг. Үүнд:

• Хуулийн судалгаа хийгдэж буй орны хууль тогтоомж, түүний хэрэгжилт

• Ижил төстэй бараа бүтээгдэхүүний үах зээл дэх үнэлгээ

• Эдийн засгийн хамгаалагдсан патентуудын эрх эзэмшигчдийн талаас боломжит шаардлагууд зэргийг судалдаг.