АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗАГВАРЫН ПАТЕНТЫН БҮРТГЭЛ

SCHMITT & ORLOV (S&O IP) хуулийн фирмийн оюуны өмчийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд зохиогчийн бүтээлийг бүртгэж баталгаажуулах, тухайн өмчтэй холбоотой хэрэг маргаан дээр итгэмжлэлийн үндсэн дээр шүүхэд таныг төлөөлөх бүрэн боломжтой байдаг билээ.

Мөн манай хуулийн зөвлөхүүд таны бүртгүүлэхээр зорьж буй аж үйлдвэрийн өмчид урьдчилсан хайлт шүүлт хийснээр цаг хугацаа хэмнэх давуу талтай. Хэрэв ижил төстэй бүтээл илэрсэн тохиолдолд түүнийг Оюуны өмчийн газар бүртгэдэггүй.

Аж үйлдвэрийн өмчид:

► Шинэ бүтээл

► Ашигтай загвар

► Бүтээгдэхүүний загвар

► Барааны тэмдэг

► Газар зүйн заалт хамаардаг.

Та дээрх аж үйлдвэрийн өмчид хамаарах бүтээлээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр түүнд хамаарах эрх үүснэ.

Танд аж үйлдвэрийн өмчөө бүртгүүлснээр ямар эрхүүд үүсэх вэ?

► Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараа өмчлөх

► Патент, гэрчилгээ авах эрхээ бусад этгээдэд шийлжүүлэх

► Өүтээлдээ нэр өгөх

► Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг туршихн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцох буюу хяналт тавих, бүтээлээ үнэлэх

► Тухайн бүтээлээ ашиглуулсныхаа хариуд ашигласан этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах гэх мэт

Шинэ бүтээлийн мэдүүлэг гаргахад бүрдүүлэх материал:

Монгол Улс нь Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зохиогч болон патент, гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглахтай холбогдсон бусад харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Патентийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн үндсэн дээр хэрэгжүүлдэг.

Доорх мэдүүлгийг тухайн патентийн зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд нь Оюуны Өмчийн газарт ирүүлснээр түүнийг бүртгүүлэхтэй холбоотой харилцаа үүснэ.

Шинэ бүтээлийн өргөдөлд доорх мэдээллүүд заавал багтсан байна. Үүнд:

1. Мэдүүлгийг өргөдлийн маягтыг http://www.ipom.gov.mn/ сайтаар орж бөглөх

2. Шийдлийн нэр. Энэ нь хийсвэр болон бэлэг тэмдгийн шинжтэй илэрхийлэл байж болохгүй ба шинэ бүтээлийн мөн чанарт нийцсэн байна.

3. Шийдлийн хамаарах болон ашиглах салбар нь дэвшүүлж буй шинэ бүтээлийнхээ техникийн ямар салбарт хамаарагдах, түүнийг техникийн ямар обьектод ашиглахыг тодорхойлохуйц байх ёстой.

4. Төсөөтэй саналуудаас сонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишсэн адил шийдлүүдийн мөн чанарыг тодорхойлон бичих ба үүнийгээ эх сурвалжийн хамт бичнэ.

5. Харьцуулж байгаа шийдлүүдийн дутагдалтай талуудын тухай бичвэр

6. Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн зорилго

7. Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа мөн чанар

8. Шийдлийг бодитойгоор хэрэгжүүлэх арга замыг жишээгээр дэлгэрэнгүй гаргасан тодорхойлолт

9. Техник эдийн засгийн үр дүнгийн талаарх тодорхойлолт

10. Шинэ бүтээлийн томьёолол

11. 150-250 үгт багтаан мэдүүлсэн шийдлийг ашиглах салбар, мөн чанар, шинэ байдлыг илтгэх товч тайлбар

12. Тайлбар зураг

13. Зохиогчийн баталгаа буюу гэрчилгээ авах эрхээ нотлох баримт

14. Ажил үйлчилгээний хураамж болох 20.000 төгрөгийг Оюуны Өмчийн газрын Голомт банкан дах 1175116159 тоот дансанд шилжүүлсэн талаарх баримт зэргийг хавсаргах шаардлагатай.

Мөн тухайн шинэ бүтээлдээ давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргах бол Олон улсын хайлт, шүүлтийн дүнг хавсаргаж мэдүүлгийг бүртгэснээс 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэнэ.

Оюуны өмчийн газар шинэ бүтээлийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн Патент олгох эсэх талаарх шийдвэрийг гаргаж зарим тохиолдолд энэ хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгадаг байна.

Харин шинэ бүтээлийн ном зүй, томьёоллыг Патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор Оюуны Өмчийн газарт няцаасан нотолгоо ирээгүй, ямар нэгэн маргаан гараагүй бол Патент олгодог. Анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн Патент 20 жилийн хугацаанд хүчинтэй байдаг ба энэ талаарх хураамжийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээгээр төлснөөр хүчинтэй байх эрх үүсдэг.