ШИНЭ БҮТЭЭЛИЙГ ПАТЕНТЛАХ БҮРТГЭЛ

Бүтээгдэхүүний болон түүний үйлдвэрлэх аргад бүртгэл хийлгэн, баталгаажуулах нь тухайн бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлэх, тухайн салбар дах өрсөлдөгчдөөс өөрийн оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашиглахаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлдэг.

Ийнхүү бүртгэж баталгаажуулах нь тухайн өмчийн хувьд таныг өмчлөгч гэдгийг албан ёсоор нотлох, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болдгоороо давуу талтай.

Шинэ бүтээлийн хувьд юуг бүртгүүлэх боломжгүй вэ?

► Нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга

► Компьютерийн программ, алгоритм

► Аж ахуйн үйл ажиллагаа, оюуны үйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дүрэм, аргачлал

► Нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хүний эрүүл мэндэд харш шийдэл

► Хүн, мал, амьтны эмчилгээ, оношилгооны арга

► Бичил биетээс бусад амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга

Шинэ бүтээлийн патентыг хэрхэн шалгах вэ?

Бүтээгдэхүүнийг бүртгүүлэх явцад цаг хугацаа болон санхүүгийн зардал нилээдгүй их гардаг.

Мөн тухайн бүтээлийг бүртгүүлэхийн өмнө гуравдагч этгээдийн хуульд заасан эрх ашиг, сонирхол зөрчөөгүй эсэхийг шалгах нь зүйтэй юм. Ингэснээр шинэ бүтээлийг бүртгэхгүй байх эрсдлээс сэргийлдэг.

Ийнхүү тухайн шүүлтийн үр дүнд бүтээлийн өмчлөгч бүтээлээ бүртгүүлэх эсэх шийдвэрийг гаргадаг. Мөн шинжээчид бичиг баримтаа бүртгүүлэхээр өгөхийн өмнө шалгалтад заавал орохыг шаарддаг. Түүнчлэн урьдчилсан хяналт, шалгалт хийхгүйгээр хүсэлт гаргах нь мэргэжлийн байгууллагад хандахаас илүү их цаг хугацаа болонс санхүүгийн зардал үүсгэдэг.

Шинэ бүтээлд хэн патент авч болох вэ?

Шинэ бүтээл буюу байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийн зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд нь мэдүүлэг гаргасны үндсэн дээр шинэ бүтээлдээ патент авах боломжтой.

Шинэ бүтээлийн патент олгох зүйл, шалгуур

Шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой, үйлдвэрлэх шинэ арга ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгодог.

I. Шинэ байх-Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон байх

II. Шинэ бүтээлийн түвшин агуулсан- Шинэ бүтээл нь холбогдох мэргэжлийн хүний хувьд ялгарах давуу шинж чанартайг шинжээч тогтоосон байх

III. Үйлдвэрлэлд ашиглах боломжтой-Тухайн шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аль нэг салбарт ашиглаж болохуйц байх

Мөн шинэ бүтээлийн шинэ байдлыг техникийн түвшний хувьд тогтоохын тулд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухайн шинэ бүтээлийн анхдагч огнооноос өмнө гаргасан мэдүүлэг болон эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загварын мэдээллийн баримтыг ашигладаг.

Дээр дурьдсан бүхий л үйл ажиллагааг манай байгууллага хийж гүйцэтгэх, зөвлөгөө өгөх, холбогдох баримт бичигт боловсруулалт хийж өгөх боломжтой.

Бид дэлхийн дэлхийн зах зээлд салбартаа өндөр байр суурь эзлэдэг үйлчлүүлэгчидтэй хамтран ажилладаг ба Монголын төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдгаараа давуу талтай юм.